Sunday, July 22, 2007

ДӨЛГӨӨНИЙ БЛОГООС...

Эртээ урьдын цагт Адам Эва хоёрыг хоорондоо уулзаж амжаагүй явахад хаан буузны солонгын долоон өнгөөр гэрэлтэх фен нь 12 ширхаг Хаан Бууз өдрийн хоолондоо цохичоод ингэж шүлэглэсэн юм гэнэлээ

Хаан бууз гэмээнэ
Хаан бууз билээ

Хаан бууз заримдаа
Хатан бууз шиг
Жижигхэн байдаг аа

Гол мах нь
Хорчийж хатсан хоргол шиг
Хатуу байдаг аа

Хаан бууз нь үнэндээ
Ханбургер шиг амтгүй ч
Зуун граммтай хусахад
Зориулж хийсэн хоол байдаг аа

Хаан бууз гэмээнэ
Хаан бууз билээ

Хаан буузыг
Хатан буузны ажилчид бэлтгэж хийдэггүй
Хаан буузыг
Хаан буузныхан чимхэж бэлтгэдэг юм
Өрөвгөр бидний
Өлсгөлөн ходоодонд хийнэ хэмээн
Өнөөдрийн ажилчид
Өдрийн २०००-аар бууз чимхэж суудаг юм

Хаан бууз гэмээнэ
Хаан бууз билээ

Хөлс хөдөлмөрөөр бүтсэн
Хаан буузыг идэх нь
Хэрэгцээгээ хангах гэсэн
Хэрэглэгчдийн сонголт юм

Хэрэглэгчдийн ходоодыг микробууд
Хзр хүр хийлгэн маажих тусам
Хаан буузны эрэлт нэмэгдэн
Хэрэглээг даган орлого нэмэгддэг ээ

Хаан буузны нийлүүлэлт
Хэрэглэгчдийн ходоодонд захирагдаж байдаг
Хэтэрхий их шоудсан өдрүүдэд
Хангалттай нэмэгдэж борлуулагдаж байдаг

Хаан буузны нийлүүлэлт нь үнэндээ
Хатан буузныхтай урвуу хамааралтай ч
Энгүй олон баарны орлоготой
Эерэг хамааралтай байдаг аа

Хаан бууз гэмээнэ
Хаан бууз билээ

Хаан бууз чухамдаа
Хангай газрын хоол билээ
Монгол хоолны түрүү
Магнайн түрүүнд явах идээ билээ

Тийм учраас хаан бууз
Хатан буузыг
Зах зээлээс шахаж чадна
Шахсан хойноо өөртөө
Монополь ч тогтоож чадна

Монополь тогтоосон байхад хаан буузанд
Монголын хэрэглэгчид дурлалгүй яахав
Америкийн визэнд орж байгаа шиг урт оочир үүсгэн
Амаа ололгүй хусацгаалгүй яахав...

No comments: