Sunday, July 22, 2007

БУУ СОНИРХОГЧ ЭРЧҮҮДЭД: КАЛАШНИКОВ ХЭРХЭН ҮҮССЭН ТУХАЙ...

Буу сонирхогч эрчүүдэд зориулж энэхүү мэдээллийг Баатар ахын блогоос хуулбарлан хүргэж байна Зэвсэг үйлдвэрлэгч дэлхийн томоохон гүрнүүд өнөөг хүртэл Оросын калашниковын учрыг, нууцыг тайлж чадаагүй гэдэг билээ...

Оросын зохион бvтээгч Михайл Тимофеевич Калашников 1919 оны 11 сарын 10-нд Алтайн хязгаарын Куря тосгонд олон хvvхэдтэй нэгэн гэр бvлд тєржээ। Дунд сургуулиа тєгсєєд Турк-Сибирийн тємєр замын Матайн єртєєн дээр техникийн засварчнаар ажиллаж эхэлжээ. 1938 онд Улаан армид татагдаж, Киевийн дvvргийн цэргийн онцгой бvсэд танкийн механик засварын сургууль тєгсєв. Танкийн буудсан сумыг тоолдог хэмжvvрийн багажийг зохион, ТТ гар бууны механизмыг танканд нэвтрүүлж, танкний хурдыг хэмжих механик тоолуур зохиосон байна. 1941 оны 6 сарын Ленинградын тулалдаанд Улаан Армийн ерєнхий коммандлагч Геoргий Константинович Жуков тvvний зохиосон бvтээлvvдийг дайнд туршиж, ахлах дэслэгч Калашников танкийн бригад коммандласан. 1941 онт 10 сард Брияскт болсон хориглон хамгаалах тулалдаанд Калашников хvндээр шархaдсан байна. Винтов буугаа сумлах гэж мунгинаж байхад нь шатcан танкнаас гарч ирсэн герман цэрэг яах ийхийн зуургvй тvvнийг нeмц автоматаар шvршчихжээ. Эмнэлгийн орон дээр шархандаа шаналж хэвтэхдээ ердєє “Герман цэргийн буунаас илvv сайн автомат бууг яаж хийх вэ?” гэж бодсоор байжээ. “Євгєд, эмэгтэйчvvд, хvvхдvvд хэрэглэж чаддаг авсаархан, aгаарт, усанд, элс шороонд гацдаггvй бєх бат, xамгийн богино хугацаанд олон сум гаргаж чаддаг тусгал сайтай автомат буу” хийхээр гол зорилгоо єєртєє тавьсан байна.
Эмнэлэгт хэвтcэн 6 сард энэ санаагаа тээсний эцэст эрэмдэг болсон хvн Матайн єртєєнд буцаж иржээ. Євчиндєє шаналж байсан ч сєхєрсєнгvй, сэтгэлийн хатан зориг гаргаж, найз нєхєдтэйгєє нийлж автомат бууныхаа анхны загварыг хийж эхэлжээ. Алма-Ата руу нvvлгэсэн Москвагийн Нисэх хvчний академид бууныхаа загварыг шилжvvлжээ. 1942 оны 6 сард уг хvрээлэнд автомат бууныхаа дараачийн загварыг хийлгээд, Дзeржинскийн акадeмид шалгуулахаар шилжvvлсэн байна. Оросын зэвсгийн нэрт эрдэмтэн А. Благонраров уг зэвсгийг ихэд сонирхсон боловч зэвсэглэлд оруулах санал гаргасангvй. Механикийн олон асуудлыг огт єєр аргаар шийдэж чадсан технoлoги энэ буунд шингэсэн учир мэргэжлийн бус зохион бvтээгч Михайл Тимофеевичийн гоц авъяасыг ихэд vнэлж, “Бага оврын зэвсэг зохион бvтээх” товчоонд тvvнийг ажилд оруулжээ. 1944 онд Калашников зохиосон автомат буундаа “єєрєє єєрийгєє” цэнэглэх механизм нэмсэн байна. Энэ нь дэлхийд хосгvй, гайхалтай нээлт байсан ба 1946 онд шинэ зэвсгийн шалгалтыг давж, “Aвтомат Калашниковa” (AK) нэр авсан байна. 1947 онд Зєвлєлтийн армид нэвтэрч, нэрэн дээр нь 47 нэмэгдээд АК47 болсон байна. Энэ амжилтыг нь vнэлэн, Михайл Тимофеевич Калашниковт Сталины нэгдvгээр ангиллын шагналыг гардуулжээ. Хамгийн их тархсан гэгдэх энэ автомат буугаар дэлхийн 50 орны арми бvрэн зэвсэглэж. Долоон ч орон АК47-г сvлдэндээ оруулжээ. Энэ зэвсгийн Хятад хамгийн их vйлдвэрлэжээ. Калашниковын автомат нь 1974 онд загвар єєрчлєгдєн, 7.62х39 мм-ийн хавдаг сумтай АК-74 болcон байна. Америкийн М-16 маркийн автомат винтов буу АК-гийн гол єрсєлдєгч гэнэ. Иркутcкт ойрхон амьдардаг хошууч генерал М.Т. Калашниковтой уулзаж явсан монголчууд олон байдаг биз ээ. Уг нь яс хєєвєл татар Монгол гаралтай хvн юм шvv дээ. ”Орос нvvрийг хусвал, цаанаас нь татар гарч ирнэ” (Scratch Russian and find Tatar) хэмээх хєгшин Еврoпын зvйр vг сэтгэлд буув. Зургийг нь сайн харвал, бидэнтэй тєс бий. Туулсан зовлон, тээсэн зорилго, мохошгvй сэтгэл хvнийг ийнхvv амжилтанд хvргэдэг ажээ.

ХАЙРЫГ БҮТЭЭ....

Өөрийгөө болон бусдыг хүндэлж сур

Юу авч болох вэ гэдгээ биш
Юуг өгч чадах вэ гэдэгт анхаарлаа хандуул

Хайрыг олохын тулд эхлээд найз нөхдөө ол

Хүмүүсийг тэвэр। Гартайгаа хамт зүрх сэтгэлээ дэлгэ....

Айдас, сэжиг, таавар, буруу үнэлгээнээс ангижир

Үнэнч бай। Хайр таны хувьд хамгийн ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛ байг....

Бусдад болон өөртөө, амьдралд итгэ


ТАНД ХАЙР БАЙДАГ БОЛ ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭХ СЭТГЭЛИЙН БОЛООД ОЮУНЫ ИХ ХАТТАЙ БАЙГААРАЙ ЦАХИМ АНДУУД МИНЬ।

ЭЭЖИЙГЭЭ САНААД Л....

Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа

Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг сананъ
Өрөвдөж явлуу ээжийгээ


Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан

Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөөрөө ч мэдэлгүй уйлах юм
Ижийгээ санасны шинж үү дээ.....

ДӨЛГӨӨНИЙ БЛОГООС...

Эртээ урьдын цагт Адам Эва хоёрыг хоорондоо уулзаж амжаагүй явахад хаан буузны солонгын долоон өнгөөр гэрэлтэх фен нь 12 ширхаг Хаан Бууз өдрийн хоолондоо цохичоод ингэж шүлэглэсэн юм гэнэлээ

Хаан бууз гэмээнэ
Хаан бууз билээ

Хаан бууз заримдаа
Хатан бууз шиг
Жижигхэн байдаг аа

Гол мах нь
Хорчийж хатсан хоргол шиг
Хатуу байдаг аа

Хаан бууз нь үнэндээ
Ханбургер шиг амтгүй ч
Зуун граммтай хусахад
Зориулж хийсэн хоол байдаг аа

Хаан бууз гэмээнэ
Хаан бууз билээ

Хаан буузыг
Хатан буузны ажилчид бэлтгэж хийдэггүй
Хаан буузыг
Хаан буузныхан чимхэж бэлтгэдэг юм
Өрөвгөр бидний
Өлсгөлөн ходоодонд хийнэ хэмээн
Өнөөдрийн ажилчид
Өдрийн २०००-аар бууз чимхэж суудаг юм

Хаан бууз гэмээнэ
Хаан бууз билээ

Хөлс хөдөлмөрөөр бүтсэн
Хаан буузыг идэх нь
Хэрэгцээгээ хангах гэсэн
Хэрэглэгчдийн сонголт юм

Хэрэглэгчдийн ходоодыг микробууд
Хзр хүр хийлгэн маажих тусам
Хаан буузны эрэлт нэмэгдэн
Хэрэглээг даган орлого нэмэгддэг ээ

Хаан буузны нийлүүлэлт
Хэрэглэгчдийн ходоодонд захирагдаж байдаг
Хэтэрхий их шоудсан өдрүүдэд
Хангалттай нэмэгдэж борлуулагдаж байдаг

Хаан буузны нийлүүлэлт нь үнэндээ
Хатан буузныхтай урвуу хамааралтай ч
Энгүй олон баарны орлоготой
Эерэг хамааралтай байдаг аа

Хаан бууз гэмээнэ
Хаан бууз билээ

Хаан бууз чухамдаа
Хангай газрын хоол билээ
Монгол хоолны түрүү
Магнайн түрүүнд явах идээ билээ

Тийм учраас хаан бууз
Хатан буузыг
Зах зээлээс шахаж чадна
Шахсан хойноо өөртөө
Монополь ч тогтоож чадна

Монополь тогтоосон байхад хаан буузанд
Монголын хэрэглэгчид дурлалгүй яахав
Америкийн визэнд орж байгаа шиг урт оочир үүсгэн
Амаа ололгүй хусацгаалгүй яахав...

НААДМЫН ДАРАА НАМАР....

Энэ жилийн наадам ямар удаан өнгөрөв өө? Амралтын өдрүүд таарсан болоод ч тэр үү, сүүлдээ ажлаа санаж байна лээ шүү। Үүнийг уншаад намайг ажлын дон туссан гэж битгий бодоорой। Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд би энэ жилийн наадмыг их гоё өнгөрүүлсэн। Шинэ дурсамжтай, бас бүтэн хоёр хоног маш их зүйлийг эргэцүүлж бодсоноор өөртөө шинэ санаа, бас амьдралаа арай өөр нүдээр харах боломжийг бий болгосон...
Хүнд урам хайрлах шиг
Хэн нэгнийг хүндлэх шиг
Итгэж бас ойлгох шиг
Илүү жаргал үгүй юм билээ....

Харахад энэ нь бүгдээрээ өөрийнхөө бус хүний төлөө юм шиг боловч ингэж чадсанаар бүх зүйл хүнийг биш таныг ивээнэ гэдэгт би эргэлзэхгүй байна। Амьдрал даанч хатуу, тэр хэрээрээ хүнийг илүү чадварлаг, тэвчээртэй, ухаалаг болгож байдаг юм шиг ээ... Хүнд хэцүү он жилүүдийг давж чадаагүй нь магадгүй хожим харамсах ч юм бил үү। Гунисан, ганцаардсан, өөрийнхөө мөрөөдлөөр амьдрах гэж шаналсан тэр бүхнийг би ойлгож, туслах ёстой....

Friday, June 29, 2007

Нутгаа саналаа...

Блог дээрээ юу ч бичмээргүй... Тэгсэн атлаа бичмээр
Ойрдоо сэтгэл санаа тавгүй, бие маань жаахан өвдөөд... их л сонин өдрүүд болж байна Өвдөж ядаж байхад минь эз нь таарсан юм шиг хүмүүс амралтанд явъя гээд, мэдээж амралтанд явж байгаа хүмүүс сайхан тоглож наадан, ярьж хөөрөхөөс гадна пиивдэж таараа Гэтэл хоёр пийвний пян даахгүй хүн бусдадаа гай болоод яахав гэж бодож гүрийгээ л...
Ажлын ачаалал арай гайгүй болсон хэдий ч дараагийн дугаар дөхчихсөн... Болгоно доо Ийм том болчихоод нялх хүүхэд шиг гэрээ, бас нутгаа санаад л байх юм....
Миний нутгийн салхи зуун цэцэгсийн үнэртэй
Мэлмэрүүлэнхэн уйлмаар зүүдэн сарьдаг уулстай....
Хотын хар халуунд гадуур алхаж явахад хол нутгийн минь сэрүүн салхи зүрх сэтгэлд амтагдаад нутгаан би яасан их сананам бэ? Өдийд буйд хөдөөгүүр бороо цас холилдож орчихоор тийм л сэрүүхэн Алтай даа миний нутаг...
Зиа зиа....