Sunday, July 22, 2007

ЭЭЖИЙГЭЭ САНААД Л....

Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа

Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг сананъ
Өрөвдөж явлуу ээжийгээ


Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан

Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөөрөө ч мэдэлгүй уйлах юм
Ижийгээ санасны шинж үү дээ.....

No comments: