Sunday, July 22, 2007

НААДМЫН ДАРАА НАМАР....

Энэ жилийн наадам ямар удаан өнгөрөв өө? Амралтын өдрүүд таарсан болоод ч тэр үү, сүүлдээ ажлаа санаж байна лээ шүү। Үүнийг уншаад намайг ажлын дон туссан гэж битгий бодоорой। Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд би энэ жилийн наадмыг их гоё өнгөрүүлсэн। Шинэ дурсамжтай, бас бүтэн хоёр хоног маш их зүйлийг эргэцүүлж бодсоноор өөртөө шинэ санаа, бас амьдралаа арай өөр нүдээр харах боломжийг бий болгосон...
Хүнд урам хайрлах шиг
Хэн нэгнийг хүндлэх шиг
Итгэж бас ойлгох шиг
Илүү жаргал үгүй юм билээ....

Харахад энэ нь бүгдээрээ өөрийнхөө бус хүний төлөө юм шиг боловч ингэж чадсанаар бүх зүйл хүнийг биш таныг ивээнэ гэдэгт би эргэлзэхгүй байна। Амьдрал даанч хатуу, тэр хэрээрээ хүнийг илүү чадварлаг, тэвчээртэй, ухаалаг болгож байдаг юм шиг ээ... Хүнд хэцүү он жилүүдийг давж чадаагүй нь магадгүй хожим харамсах ч юм бил үү। Гунисан, ганцаардсан, өөрийнхөө мөрөөдлөөр амьдрах гэж шаналсан тэр бүхнийг би ойлгож, туслах ёстой....

No comments: