Ороо бусгаа нийгэмд амьдарч байгаа хэдий ч тэрбээр хүн чанараа алдаагүйдээ өөрөөрөө бахархавч, үе тэнгийнхэн нь хамт ажиллаж байгаа бүсгүйчүүдтэй харьцуулахаар дэндүү гэнэн ч юм шиг тэнэг ч юм шиг харагддагаа бодож бухимдах үе зөндөө гарна Сарангийн ажил мундахгүй их Гэвч тэр өнөөдрийг хүртэл шантарч буцаж байсан удаагүй Туршлага нимгэн, залуу насны эрхээр алдаж онож байсан зүйл олонтаа ч алдаагаа давтахгүйг хичээн яваа энгийн л бүсгүй Нөхөр нь түүнд хайртай, бас халамжтай Гурван жил амьдран буй энэ хугацаанд тэр хоёрт ярьсан төлөвлөсөн зүйл их бий бөгөөд ямартаа ч буруу аргаар, буруу зүйл хийхгүйгээр л явахсан гэсэн хүслийн цэг нь нэг газарт огтлолцдог болохоор Сүрэнгийн сэтгэл тайван Харин сүүлийн үед тэр хүмүүс ямар хачин байдгийг, ер нь ямар их сонин болсныг илт анзаарч эхэлжээ
..... Нэгэн өдөр Саран хуучны танилтайгаа тааралдлаа Тэрбээр Сарангийн ажил амьдрал тэгш явааг дуулаад баяр хүргэсэн атлаа - Хүүхдээ хурдан гарга аа гээд ширүүлхдэг байгаа Бид хоёрт төлөвлөсөн зүйл бий гэсэн Сарангийн үгийг даанч нэг тоох шинжгүй Яриаг нь дүйвүүлээд удалгүй тэд салж явцгаалаа Орой нь Сарангийн нөхөр Төмөр гэртээ ирээд ярьж байна Манай ажлын залуу: - Саранд чи хүүхэд хийж өгч чадахгүй байгаа бол би хийгээд өгөх үү гэж байна Уур хүрсэн ч би юм дуугараагүй ээ гэлээ Саран дотроо ханийгаа өрөвдөвч юу гэж хэлэхээ мэдсэнгүй Тэр хоёр оройныхоо хоолыг идчихээд буйдан дээр тэврэлдэн чимээгүйхэн хэвтлээ Зурагтаар явж байгаа нэвтрүүлэг нэгэнт сонин биш болжээ Утас гэнэт дуугарлаа Саранд гэнэт "Бас л хүүхдийн тухай яриа..... битгий ийм зүйл болоосой" гэсэн бодол төрлөө Хорвоо даажигнахаа хүрвэл хэнээр ч заалгахгүй нь ойлгомжтой Сарангийн ээж ярьж байна "Миний охин сайн уу, Ээж нь өнөөдөр дэлгүүр хэсэж яваад хүүхдийн хөөрхөн бойтог хараад...." Бие муу байна , дараа яръя ээж ээ..... Саран бодлоо: "Хэнээс ч гуйж царайчлахгүйгээр энэ амьдралаа болгож яваа Өдий болтол хэнд ч муу санаагүй явж л байна Ханьтайгаа төлөвлөсөн зүйл зөндөө бий Гэтэл хүмүүст бидний яаж амьдрах нь хэзээ хүүхдээ гаргах нь ямар хамаа байна аа.....
Монголчуудын хамгийн муухай, муу зан хэний ч хамаагүй амьдралд оролцдогт байдгийг Саран ганцаараа л мэдэрсэн гэж үү....
..... Дараагийн өдөр Сарангийн ажлынхан амралтанд явахаар болжээ Дор бүрнээ л хувийн бэлтгэлээ хийцгээж, өвөл хаврын их ядаргаагаа гаргах хүсэл хүн бүрийн сэтгэлээс ургасан сайхан өдөр байлаа Сарангийн хэлтэс арваад ажилтантай Ихэнх нь эрчүүд бөгөөд гурван бүсгүйдээ тэд жигтэйхэн сайн Дандаа залуус учраас ажлын бүтээмж ч өндөр Ингээд амралтанд явах унаа тэргээ хэрхэн яаж зохицуулахаа ярьцгаав Зарим нь эхнэртэйгээ, найз бүсгүйтэйгээ явмаар байна л гэнэ Дарга нь тэдний хүслийг хориогүй нь их таалагджээ Төмөр ажлаар хөдөө явчихсан байгаа болохоор Саран яахаа мэдэхгүй хүмүүсийн ая занг харж суулаа За тэгээд хэлтсийнхээ гурван бүсгүйд партнёр олж өгөх нэр төртэй даалгавар хүлээж авсан Саруул үүргээ их сайн биелүүлжээ Гэтэл юу болсон гээч? Яг энэ үед Саран руу нэгэн залуу утасдсан нь оюутан ахуй цагийнх нь сайн найз, сураг тасраад нэлээн удаж байгаа Наст байлаа Мэнд усаа мэдэлцэв, уулзаж буу халах уу гэхээр нь амралтанд явж буйгаа хэлсэнд хүргэж өгье гэсэн Настын үгийг Саран уухайн тас хүлээж авлаа Хүнээр хүн олуулсанд орвол өөрөө партнераа олсон нь нэр хүндтэй санагдсан Сарангийн бодлыг хэн яахин таах билээ
Хажуу хэлтсийн Долгор гэх хов живэнд сүрхий дуртай шар хүүхэн орж ирээд - За гурван бүсгүйдээ залуус олов уу гэх тэр агшинд яагаад ч юм Сарангийн омголон ааль хөдөлж - Олуулдаггүй юм аа Өөрсдөө олоод ирдэг юм байхгүй гэж хэлж орхисноо ч мэдэлгүй өнгөрсөн хойно нь амаа жимийлээ Ам алдвал барьж болохгүй хойно яая гэхэв Долгорын нүд илт сэргэж алив тэр залууг чинь харъя гээд салахгүй шинжтэй....
Цаг ч болж хүмүүс ч уван цуван явцгааж эхэллээ Амнаасаа болсон Саран Долгорыг яахаа мэдэхгүй аан уун гэж байтал Наст гадаа нь ирээд залгалаа Үүргэвчээ аваад Саран гарахаас өөр арга байсангүй Долгор араас нь гарах гэтэл тэр гэнэт уурлаж - Чиний таних хүн биш ээ... Яагаад дагаад байгаа юм бэ , болиоч хэмээн хэлчихээд уурласнаас болж савласан зүрхээ даран хаалга руу дөхөв Долгор харин энэ хоромд ичиж зовомгүй аашилж буйгаа мэдсэнээ ухаарсан бололтой, гэвч мөчөөгөө өгөхгүй гэсэн богино ухаандаа хөтлөгдөн "За би орлоо Таньдаг хүн байх юм бол очсоны чинь дараа онигоонд хийнэ шүү" гэдэг байгаа Саранд хэлэх үг олдсонгүй...
Энэ бол болсон явдал, Энэ бол өнөөгийн Монголын нийгэмд амьдарч буй залуусын дотор өрнөж буй "жүжиг" Сарангийн амьдрал өөрийнх нь өөдрөг хүсэл мөрөөдөл шиг уртаас урт бөгөөд амьдралын энэ жүжиг ч бас цахим ертөнц дэх хуудсаар дамжин үргэлжлэн хүрсээр байх болно
Сайн явах санааных гэдэг алт шиг сургаалийг санан санан амьдарсан Сарангийн амьдралын түүхийг та заавал уншаарай.....
No comments:
Post a Comment