Thursday, June 21, 2007

БАЯРЛАЛАА

Сэтгэл сэргээж, урам хайрласан халуун дулаан үгийг хэн нэгэнд дандаа хэлж байгаарай Үнэхээр сайхан байдаг юм шүү Тийм болохоор өнөөдөр би хэдэн хүнд баярласнаа илэрхийлэхээр шийдлээ Бүр нэрээр нь жагсаачихдаг юм бил үү :-)

Учир нь эдгээр хүмүүс миний одоо гаргаж байгаа дугаарт хамгийн үнэтэй зөвлөгөөг өгч, мэдлэг олгож, тархин дахь эд эсийг минь сэргээж байлаа Зун болж хүмүүс бүгдээрээ л амралтын байдалд ордог учраас тэдний амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх, дурсамжтай, хөгжилтэй аялал хийхэд нь туслах зорилгоор "Танд сонирхуулах тансаг арван байгаль"-ийг танилцуулж, хаагуур аялбал боломжтой талаар дугаараа бэлтгэж байгаа юм л даа Гэтэл би гэдэг хүн ямар ч ашиггүй тэнэж үзсэнээс биш эх орныхоо сайхан байгаль, газар ус, түүнд хүрэх замуудын талаар ногоон нойл юмсанжээ :-) Гэтэл доор нэр нь дурдагдаж байгаа хүмүүс их ажлынхаа хажуугаар надад зөвлөж, тусаллаа Та нартаа маш их баярлалаа Та нарын минь энэ мэдээлэл, энэ зөвлөгөөний ачаар миний Монголын олон гэр бүл, найз нөхөд, хамт олон эх орноо танин мэдэж, аялах байх аа

Бүрэнбадрахтаа зураг олж өгсөнд, мангартаад сууж байхад минь маршрутуудын зөв чигийг хэлж өгсөнд баярлалаа

Бадамсамбуу ахдаа баярлалаа Ярилцлага өгсөнд, аймшгийн их ажлын хажуугаар санаа оноогоо хэлж, хаа байсан шөнийн тэг цаг өнгөрч байхад ажил дээр ирж зөвлөгөө өгсөнд үнэхээр их баярлалаа

Болд - Эрдэнэ ахдаа чин сэтгэлээсээ баярлалаа Өглөө эрт очно гэж худлаа хэлчихээд бүр үд өнгөрсөн хойно очиход минь ажил ихтэй байсан ч маш их мэдээлэл өгч, маршрут бүрийн км, зайг хэлж өгсөнд.... Дүү нь урд орой нь зүрх өвдөөд, бас нэлээн оройтож унтсан болохоор өглөө босож дийлээгүй юм аа

Сараа найздаа баярлалаа Монголын авто замын газрын зураг олж өгсөнд Бас бүх юман дээр сэтгэл зүрхээрээ хамт байж дэмжсэнд үнэхээр их баярлалаа

Хамт ажилладаг бас нэг Сараа найздаа баярлалаа Интернэтээ унтраалгүй явж байгаад...

М Си Эс-ийн Гансүх ахдаа, Монгол турс экспидишн компанийн хамт олон болон Манлайдаа, Монгол телевизийн сэтгүүлч, програмын албаны дарга Золжаргал найздаа, сэтгүүлийн нийтлэл дэх үг үсгийн алдааг засахад тусалсан Давка, Дээгий, Баяраадаа, маш олон хүнтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл авч хөдөлмөрлөж байгааг минь мэдрээгүй ч сайн дугаар гаргаасай гэсэндээ намайг "чангалж" байгаа ерөнхийлөгчдөө, аяллын чиглэлээр үнэтэй зөвлөгөө өгсөн бүх хүнд баярлалаа


Ёооох, ёох... Сэтгэл их уужирч байна, Нээрээ хүмүүст ингэж талархаж байвал өөрт хүртэл эерэг сайхан юм байна шүү

Хүмүүс ээ, надад урам хайрла
Хүсэл зоригийг минь бадраах халуун дулаан итгэл хайрла... гээд байдаг ш тээ тэрэн шиг л...

Хүмүүс ээ, урам хайрласанд баярлалаа
Хүсэл зоригийн минь үнэлсэнд баярлалаа
Хүлээгээд цөхөрч байгаа уншигчдаасаа хүлцэл өчье
Хүнд хэрэгтэй дугаар гаргаад бэлэг барина аа гэж...

Та нартаа амжилт хүсье

No comments: