Friday, June 29, 2007

Нутгаа саналаа...

Блог дээрээ юу ч бичмээргүй... Тэгсэн атлаа бичмээр
Ойрдоо сэтгэл санаа тавгүй, бие маань жаахан өвдөөд... их л сонин өдрүүд болж байна Өвдөж ядаж байхад минь эз нь таарсан юм шиг хүмүүс амралтанд явъя гээд, мэдээж амралтанд явж байгаа хүмүүс сайхан тоглож наадан, ярьж хөөрөхөөс гадна пиивдэж таараа Гэтэл хоёр пийвний пян даахгүй хүн бусдадаа гай болоод яахав гэж бодож гүрийгээ л...
Ажлын ачаалал арай гайгүй болсон хэдий ч дараагийн дугаар дөхчихсөн... Болгоно доо Ийм том болчихоод нялх хүүхэд шиг гэрээ, бас нутгаа санаад л байх юм....
Миний нутгийн салхи зуун цэцэгсийн үнэртэй
Мэлмэрүүлэнхэн уйлмаар зүүдэн сарьдаг уулстай....
Хотын хар халуунд гадуур алхаж явахад хол нутгийн минь сэрүүн салхи зүрх сэтгэлд амтагдаад нутгаан би яасан их сананам бэ? Өдийд буйд хөдөөгүүр бороо цас холилдож орчихоор тийм л сэрүүхэн Алтай даа миний нутаг...
Зиа зиа....

Friday, June 22, 2007

Яах вэээээээ

БИ ХОЛ ОО ЯВЛАА....

Хүмүүсээ, баяртай.....

Би холооооо явлаа Хэзээ нэгэн цагт заавал эргэж ирнэ :-)

БИ ХОЛ ОО ЯВЛАА....

Хүмүүсээ, баяртай.....

Би холооооо явлаа Хэзээ нэгэн цагт заавал эргэж ирнэ :-)

Thursday, June 21, 2007

БАЯРЛАЛАА

Сэтгэл сэргээж, урам хайрласан халуун дулаан үгийг хэн нэгэнд дандаа хэлж байгаарай Үнэхээр сайхан байдаг юм шүү Тийм болохоор өнөөдөр би хэдэн хүнд баярласнаа илэрхийлэхээр шийдлээ Бүр нэрээр нь жагсаачихдаг юм бил үү :-)

Учир нь эдгээр хүмүүс миний одоо гаргаж байгаа дугаарт хамгийн үнэтэй зөвлөгөөг өгч, мэдлэг олгож, тархин дахь эд эсийг минь сэргээж байлаа Зун болж хүмүүс бүгдээрээ л амралтын байдалд ордог учраас тэдний амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх, дурсамжтай, хөгжилтэй аялал хийхэд нь туслах зорилгоор "Танд сонирхуулах тансаг арван байгаль"-ийг танилцуулж, хаагуур аялбал боломжтой талаар дугаараа бэлтгэж байгаа юм л даа Гэтэл би гэдэг хүн ямар ч ашиггүй тэнэж үзсэнээс биш эх орныхоо сайхан байгаль, газар ус, түүнд хүрэх замуудын талаар ногоон нойл юмсанжээ :-) Гэтэл доор нэр нь дурдагдаж байгаа хүмүүс их ажлынхаа хажуугаар надад зөвлөж, тусаллаа Та нартаа маш их баярлалаа Та нарын минь энэ мэдээлэл, энэ зөвлөгөөний ачаар миний Монголын олон гэр бүл, найз нөхөд, хамт олон эх орноо танин мэдэж, аялах байх аа

Бүрэнбадрахтаа зураг олж өгсөнд, мангартаад сууж байхад минь маршрутуудын зөв чигийг хэлж өгсөнд баярлалаа

Бадамсамбуу ахдаа баярлалаа Ярилцлага өгсөнд, аймшгийн их ажлын хажуугаар санаа оноогоо хэлж, хаа байсан шөнийн тэг цаг өнгөрч байхад ажил дээр ирж зөвлөгөө өгсөнд үнэхээр их баярлалаа

Болд - Эрдэнэ ахдаа чин сэтгэлээсээ баярлалаа Өглөө эрт очно гэж худлаа хэлчихээд бүр үд өнгөрсөн хойно очиход минь ажил ихтэй байсан ч маш их мэдээлэл өгч, маршрут бүрийн км, зайг хэлж өгсөнд.... Дүү нь урд орой нь зүрх өвдөөд, бас нэлээн оройтож унтсан болохоор өглөө босож дийлээгүй юм аа

Сараа найздаа баярлалаа Монголын авто замын газрын зураг олж өгсөнд Бас бүх юман дээр сэтгэл зүрхээрээ хамт байж дэмжсэнд үнэхээр их баярлалаа

Хамт ажилладаг бас нэг Сараа найздаа баярлалаа Интернэтээ унтраалгүй явж байгаад...

М Си Эс-ийн Гансүх ахдаа, Монгол турс экспидишн компанийн хамт олон болон Манлайдаа, Монгол телевизийн сэтгүүлч, програмын албаны дарга Золжаргал найздаа, сэтгүүлийн нийтлэл дэх үг үсгийн алдааг засахад тусалсан Давка, Дээгий, Баяраадаа, маш олон хүнтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл авч хөдөлмөрлөж байгааг минь мэдрээгүй ч сайн дугаар гаргаасай гэсэндээ намайг "чангалж" байгаа ерөнхийлөгчдөө, аяллын чиглэлээр үнэтэй зөвлөгөө өгсөн бүх хүнд баярлалаа


Ёооох, ёох... Сэтгэл их уужирч байна, Нээрээ хүмүүст ингэж талархаж байвал өөрт хүртэл эерэг сайхан юм байна шүү

Хүмүүс ээ, надад урам хайрла
Хүсэл зоригийг минь бадраах халуун дулаан итгэл хайрла... гээд байдаг ш тээ тэрэн шиг л...

Хүмүүс ээ, урам хайрласанд баярлалаа
Хүсэл зоригийн минь үнэлсэнд баярлалаа
Хүлээгээд цөхөрч байгаа уншигчдаасаа хүлцэл өчье
Хүнд хэрэгтэй дугаар гаргаад бэлэг барина аа гэж...

Та нартаа амжилт хүсье

УУЧЛААРАЙ... САРАНГИЙН ДУУРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ БОЛИЛОО, ЭЗЭН НЬ МЭДЧИХЭЭД ДУРГҮЙЦЭЭД БАЙНА АА

"Сарангийн дуурь"-ийг би нэг найзынхаа амьдралаас сэдэвлэн, бага зэрэг өөрчлөөд бичсэн юм Тэгсэн чинь мань хүн надад гомдоод сүйд болов Болихоос Сайн найзтайгаа үлдсэн нь дээр юм шиг байна :-) Та нар минь уучлаарай Гэхдээ нэгэнт иймэрхүү төрлийн юм бичих хүсэл байгаа болохоор онцолж хэн нэгний биш одоо үед амьдарч байгаа залуусын тухай туужирхуу түүх бичнэ ээ

Тэдний алдаа оноо, зовлон жаргал, амьдралд хандах хандлага ер нь л бүхнийг та мэдэрч, ойлгож, уншаарай

Бүхэл бүтэн нэг үе солигдчихсон, хүн чанараа алдаж байгаа, ёс зүйгээ гээж байгаа хэмээн ад үзэгддэг тэр залуусын хүсэл зорилго бас ямар агуу болохыг та анзаарна аа

Сэтгүүлийнхээ зургаадугаар сарын дугаараа гаргачихаад өдөр бүр нэг бичлэг нэмнэ ээ
Арай дэндүү байгааг мэдээд байгаа хэрнээ өмнөх ажлаа амжихгүй юм, сонин....

Бяцхан нууц задлахад амьдралынхаа хамгийн оргил үе дээрээ яваа нэгэн сайхан бүсгүйн эргэн тойрон дахь түүхийг бичээд эхэлчихсэн байгаа, Жаахан янзалж байгаад оруулахгүй бол утга санаа нь давхцаад, ойлгомжгүй болох гээд байна।
Бас нэг бэрхшээлтэй зүйл нь баатар бүрийн нэрийг өөрчилж оруулах ядаргаатай юм аа :-) Өөрчлөхгүй гэхээр бас болохгүй, Уг нь ч заримыг нь нэрээр нь бичиж, зохиолын гол баатрын амьдралд ямар их гай болж байгааг нь мэдрүүлмээр байна л даа। Даанч тэд ойлгох эсэхэд эргэлзэж байна....гэх мэтчилэн толгой эргүүлсэн зүйл зөндөө л байна, ямар ч байсан л бичнэ, дүүрсэн хэрэг :-)

За ирэх долоо хоногт уулзацгаая...

Sunday, June 10, 2007

БАС НЭГ ЗУРАГ....



Өнгөрсөн намар төрийн соёрхолт, их найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй танилцах завшаан тохиолдсон маань энэ Гадаадад суугаа эх орноо гэх сэтгэлтэй олон монголчуудыг нэгтгэсэн "Цахим өртөө холбоо" хэмээх байгууллага их найрагч бид хоёрыг Хан Паласын энэ өргөөнд золгууллаа Монголчуудын маань ажил амьдрал дээшлэн дэвжээсэй Хурай, хурай, хурай....